Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ТӨВ” БАЙГУУЛАГДЛАА

2023-07-28

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд аймаг Нийслэл сум дүүргийн ИТХ-ын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох,  хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. 

📍Өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор Өвөрхангай аймгуудад байгуулсан бол өнөөдөр /2023.8.2/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж нээлтээ хийлээ.

📍Уг төвийг Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ИТХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран байгуулж түүгээрээ дамжуулан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

📍Энэхүү төв байгуулагдсанаар иргэдэд батлагдсан хууль тогтоомжтой танилцах боломж нэмэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл явцад оролцох иргэдийн оролцоо сайжирч , иргэд санал бодлоо илэрхийлэх, хууль тогтоомжтой холбоотой сэдвээр төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажилд оролцох боломж бий болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%