Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙН ХҮРЭЭНД ЦАХИЛГААН ХАЙЧААР ХОНЬ НООСЛОЖ БАЙНА

2023-07-03

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачлагаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох /явуулын/ ажлыг эхлүүлж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг энэ оны 6-р сарын 20-ноос эхлэн бэлтгэсэн. Энэхүү хөтөлбөрт бэлтгэгдсэн сургагч багш нар хоршоо байгуулан цахилгаан хайчаар хонь ноосолж байгаа бөгөөд өнөөдөр Зуунмод сумын малчин Г.Мягмарбаатрын хонийг ноосолж байна. Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж, мал аж ахуйн салбарт механикжуулалтыг нэвтрүүлж малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%