✅2023 оны 06-р сарын 26-ний өдрөөс “Малчдын өдөрлөг”-ийг 1,2-р хорооноос эхэлж өдөрлөгийг нээж ИТХ-ын дарга Т.Отгонболд үг хэлж, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням, дүүргийн удирдлагууд оролцож малчид, мал бүхий 35 иргэд “Малчдын өдөрлөг”-т хүрэлцэн ирлээ.
✅Малчдын өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням Малын хөлийн тоо толгой, албан татварын орлого түүний хэрэгжилтийн талаар мэдээ мэдээлэл өгсөн бол Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Р.Өнөржаргал малчид, мал бүхий иргэддээ Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл хүргэлээ.
🔰Уг өдөрлөгийн хүрээнд малчид, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсох, төрийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Мал эмнэлэг, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Багануур ОНХ, Соёлын ордон, Үсчин, Гоо сайхан, ААНБ-ууд хамтран ажиллаа.
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт Өргөмжлөл”-өөр 1-р хорооны малчин Ц.Хүрэлбаатар
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 2-р хорооны малчин Д.Лхагважав
-Дүүргийн Засаг даргын Жуух бичгээр 1-р хорооны малчин Б.Одсүрэн
-Дүүргийн Засаг даргын Жуух бичгээр 2-р хорооны малчин Ц.Сүхбаатар нар тус тус шагнагдлаа.
-МУ-ын Татварын тухай хуульд зааснаар малын тоо толгойн албан татвараа хариуцлагатай төлсөн 1-р хорооны малчин Д.Галбадрах, 2-р хорооны малчин Б.Оргиохүү нарт өргөмжлөл гардууллаа.
🔰Өдөрлөгийн үеэр өсвөрийн 3 насны ангилалд 24 хүүхэд хүчээ сорин барилдлаа.