Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Р.БАТЖАРГАЛ: Үргэлжлэл-2 буюу: “Хүмүүс хотыг бий болгодог, хот хүмүүсийг бий болгодог” гэсэн үзэл санааны дор бүрэлдсэн бахархал (2000- 2023 он) (Дархан хотын хөгжлийн үечлэл)

2023-06-21

'Хэрэв хүн бүхэн хийж чаддаг бүхнээ, өөртөө оногдсон хэсэгхэн газар дээрээ ч гэсэн сайн хийж чадаад байвал манай дэлхий юутай сайхан байх билээ' гэж А.Чехов нэгэнтээ өгүүлсэн бий. Юутай үнэн үг вэ?
1990 оноос эхэлсэн улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны шилжилтийн үеийн амаргүй хүнд сорилтуудыг Дарханчууд амжилттай туулж улсын хэмжээнд үйлдвэр аж ахуйн газрууд тарж бутран уналтанд орж байсан 1994 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсон нь (Л.Амарсанаа даргын үе) Дархан төдийгүй монголын үйлдвэр эдийн засгийн салбарт томоохон ач холбогдолтой үйл явц болж Дархан хотын хөгжлийн нэгэн үеийг дахин эхлүүлсэн юм.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа, Канадын Рейжана хотод айлчлаад ирэхдээ:
Тэр хотынхон хаана л бол хаана "Би Рейжанадаа хайртай" гэж бичсэн байдаг, хүмүүс нь хотдоо их хайртайг хот нь хүмүүсийнхээ төлөө их ажил хийдгийг бидэнд(ЗДТГ-ын хэлтсийн дарга нар) яриж, 'Хүмүүс хотыг бий болгодог, хот хүмүүсийг бий болгодог' гэсэн шинэ 'үзэл санаа, үнэт зүйлс, бахархал'-аар өмнөх үеийнхээ үзэл санааг баяжуулж, хөгжүүлэх эхлэл тавигдсан гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл 21-р зууны 'сайн хот'-ын 'ухаалаг хот' -ын үндсэн үзэл санаа хот хөгжлийн философи санаа ингэж сууриа тавьсан юм.
2000-2020 онуудад аймгийн Засаг даргаар Д.Хаянхярваа, Г.Эрдэнэбат, С.Насанбат ажиллаж энэ энэ үеэс Дарханы хөгжил бүтээн байгуулалт хөдөө орон нутгийн хөгжлөөс эрс ялгарч гарсан төдийгүй иргэддээ 'амар тайван аж амьдралын орчин'-г бүрдүүлсэн, 'шинэ хотын шинэ дүр төрх'-ийг олсон 'Дарханы үсрэнгүй хөгжлийн он жил'-үүд болсон юм.
👉Хотын гэрэлтүүлгэ, инженерийн далд байгууламж, 'Миний монгол' цэцэрлэгт хүрээлэн, 'Бурхантай толгой-дүүжин гүүр', 'Дархан-50' цогцолбор, хяналтийн нэгдсэн камер, хотын цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадал 43-83мгв болсон, инженерийн байгууламж, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ОУ-ын чанартай спорт цогцолбор, талбай, авто зам, евростандартын эмнэлэг, сургууль, 'номын сан музейн цогцолбор' шинэ сууршлын бүс, орон сууцны цогцолборууд, ШУ, Их дээд сургууль -инновацын төв, соёлын орон зай гээд томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, сум багийн иргэдийн амгалан тайван амьдрах орчин нөхцөл улам сайжирсан юм.
Ингэж л ирээдүйд 300 гаад мянган хүн суурших том хотын үндэс суурийг тавьсан их бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.
Анх Москвагийн зургийн төв институтын зурсан хотын ерөнхий төлөвлөгөөнд суурилсан хот төлөвлөлтийн шинэ зураглал хийхдээ иргэдийнхээ эрүүл мэндрүү илүү ихээр анхаарсаны нэг жишээнь: хотын аль ч хороололын байрны иргэн өдөрт дунджаар 6 цаг нар үзэж байхаар хотын барилга байшингууд баригдаж түүнийг тойрсон 'Ногоон Дархан хөтөлбөр'-өө төр иргэд нь нийлж амжилттай хэрэгжүүлж байна
👋Товчдоо бол 'Миний Дархан сайхан шүү' гэж чангаас чанга хэлдэг, 'хоттойгоо ингэж ярилцдаг', 'хотдоо талархдаг' хүмүүс их олон болжээ. Бүр олон шүү. Сүүлийн жил(2020-23)-үүдэд (Засаг дарга Б.Азжаргал, Их хурлын гишүүд Б.Жавхлан, Г.Дамлинням Б.Баттөмөр нэгдмэл баг) Дархан хот маань нүдэн дээр илт цэцэглэн хөгжиж байна, хэн бүхний амнаас 'манай Дархан гоё шүү' гэдэг үг илт гарах боллоо.
Дархан хотын сүүлийн үеийн бүтээн байгуулалт, хотын өнгө зүс иргэдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж 'Би Дарханых' гэж хэлэх дуртай болж 'төрөлх хотоороо бахархах' өмнөх үзэл санаа, сэдэл улам ч хүчтэй сэргэлээ. Энэ 20 гаруй жилийн хугацаан дахь 'хотын үсрэнгүй хөгжил' нь эргээд иргэд нь 'хотоороо бахархах' үзэл санааны үндэс, Үзэл суртал нь 'Хүмүүс хотыг бий болгодог, хот хүмүүсийг бий болгодог' гэсэн өнөө цагийн хотуудын хөгжлийн философи байсанд оршино.
👉Энэ философийг тухайн үеийн Дархан хотын удирдлагууд хотоо хайрлах, хотоороо бахархах, нийтлэг үнэт зүйл “аксиом” болгон чадварлаг хэрэгжүүлсэн явдал юм.
Би үүнийг хотоо хайрлах, хотоороо бахархах, хотдоо урам зоригтой ажиллаж амьдрах үнэт зүйлсийн 2 дахь үе шат гэж үзэж байна.
Дэлхийн хотуудын чиг хандлагад тохирхуйц 'сайн хот' болохын тулд 'хотын эдийн засгийн хөгжил', 'хотын шинжлэх ухаан технологи, иновац', 'хот-хотын харилцаа', 'Байгаль ба амралтаа өнгөрөөх газар', 'ажлын боломж', 'Үнэ өртгийн байдал' зэргийг хэрхэн яаж ханган ажиллах уу? гэдгийг шийдвэрлэх болж байна.
Амаргүй бөгөөд та бидний хамтарч хийх “нэр хүнд”-тэй ажил, товчоор бол хотын иргэд, оршин суугчдын “шинэ хэрэгцээн” дээр тулгуурласан “шинэ зууны шинэ Дархан хот” биднийг хүлээж байна.
🙆‍♂️Тэр хотын иргэдийн нийтлэг үнэт зүйлс, бахархал, хотоо хайрлах, хотоороо бахархах үнэт зүйл нь их өөр юм. Үүнийг хэрхэн ойлгох, хэрхэн тодорхойлж болохыг 3-р хэсгээс үзнэ үү ? Танд баярлалаа
Үргэлжлэл 3-р үе шат буюу:
“Ухаалаг Дархан хот, хотын оюунлаг иргэн” түүний үзэл санаа бахархалын үндэс
Зөвлөмж өгсөн С.Насанбат Засаг дарга асан
2023.06.20 Дархан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%