Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт

2023-06-20

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хүрээнд сумын Хурлаас холбогдох мэргэжилтнээс мэдээллийг авч ажиллалаа. 

2021 оны орон нутгийн төсөвт 89,084,178 төгрөгийн орлого төвлөрсөнөөс 2022 онд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 39,876,789 төгрөгийг зарцуулсан бол 2022 онд 122,042,257 төгрөгийн орлого төвлөрсөнөөс байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 81,108,800 төгрөгийг 2023 онд зарцуулахаар сумын Хурлын 2023 оны төсөвт суулгаж сумын 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, биотехникийн арга хэмжээ авахад шаардагдах шатахууны зардалд, биотехникийн арга хэмжээний цалин хангамж, сумын төвийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байгуулах, ангийн худагт камер байршуулах, шинээр ангийн худаг гаргах зэрэг ажил арга хэмжээнд зарцуулахаар тусгаж баталсан.

2023 оны сумын Хурлын үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Байгаль орчныг хамгаалах талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Засаг даргын тайлан мэдээллийг 09 дүгээр сард сонсохоор, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналтыг 3 дугаар улиралд багтаан хийхээр тусган ажиллаж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн талаарх мэдээллийг  Хурлын Төлөөлөгчдөд цахимаар хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%