Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-06-20
Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаанаар малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, ган зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2023 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оын 05 дугаар сарын 30-ны өдрийн 6242 дугаарт бүртгэгдсэн байна.