Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023-06-16

 

"Булган аймгийн төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын нэгдсэн зөвлөгөөн" Булган сумын Спортын ордонд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 16 сум 1 тосгоны 280 гаруй төрийн албан хаагчид оролцож байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүслээ. Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун "Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны талаар" , Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай "Булган аймгийн Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилд хийсэн дүн шинжилгээ, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр ,  Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч С.Алтай "Булган аймгийн Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавьж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын статистик тоон мэдээллээр аймгийн хэмжээнд 145 байгууллагад 4137 албан хаагч, үүнээс 3055 буюу 73 хувь нь эмэгтэй, 1082 буюу 27 хувь нь эрэгтэй албан хаагч тус тус ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%