Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-06-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд төсөв төлөвлөх, батлах, гүйцэтгэлд тавих хяналтын талаар зохих мэдээлэл, цаашид анхаарах асуудлаар цахим сургалтыг өнөөдөр буюу 2023 оны 06-р сарын 15-ны өдөр зохион явуулж байна.

Сургалтаар 2024 оны төсөв батлахад анхаарах зүйл, Аудитын дүгнэлтээр гардаг гол зөрчлүүдийн талаар, ОНӨААТҮГ-ын талаар анхаарах асуудлууд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн анхаарвал зохих зарим зүйлийн талаар мэдээлэл өгөх юм.

Сургалтад Сэлэнгэ аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 200 гаруй төлөөлөгчид хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%