Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ДЭЗЭРЭТ” ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2023-06-05

Сэлэнгэ аймаг Дэзэрэт олон улсын байгууллагатай 1998 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр /2023.06.05/ тус байгууллагын Ази бүсийн захирал Жонн Маккюне, түүний эхнэр Дэбора Маккюне, Хуульч Кэн Барроу, Хэнри Савстром, Так Мочизуки, Монгол дахь байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон удирдах бүрэлдэхүүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хүлээн авч уулзлаа.
Дэзэрэт олон улсын байгууллага нь өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймагтай нягт хамтын ажиллагаатай байж дараах дэмжлэг, тусламжийг олгосон. Үүнд:
-Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт унтуулгын аппарат, Нэгдсэн эмнэлэгт физик эмчилгээний аппарат
-Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд иж бүрэн компьютер тоног төхөөрөмж
-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл
-Гал түймэрт өртөж орон гэргүй болсон Сүхбаатар сумын БААМ-ын байрны 17 өрхөд гал тогооны иж бүрэн хэрэгсэл, нэн шаардлагатай бусад дэмжлэг
-Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувилалд гал тогооны иж бүрэн төхөөрөмж
-Баянхаан 4-р багт явган хүний 2 гүүр, 20.0 сая төгрөгийн өртөг бүхий авто машины гүүр
-Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, ПСР оношлуур
- Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сүхбаатар сумын 30 өрхөд хүнсний багц
-2021 онд Номтхан ӨЭМТ-д үзлэг, шинжилгээ, оношилгооны анхан шатны тоног төхөөрөмж
-2022 онд 17 сум, 6 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 122.3 сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлалтын эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж
-2023 онд Сүхбаатар сумын 6 багийн 7 худгийг ухаалаг системд холбож ухаалаг худаг болгох ажилд 84.0 сая төгрөг
-Жил бүр мод тарих ажилд оролцдог бөгөөд 2023 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа буддын болон христийн сүм, Төрийн банк, Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ, иргэдтэй хамтран Сүхбаатар сумын 4-р багт байрлах оршуулгын газрыг айлуудаас тусгаарлан мод тарьж хашаажуулсан байна.
Уулзалтад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Я.Мөрөн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%