Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2023-05-30

"Булган Мээж" ОНӨХХК болон "Энержи плас" ХХК-ий хооронд үүсээд байгаа өр төлбөрийн асуудал, тухайн өр төлбөр үүссэн нөхцөл шалтгаан, дээрхи байгууллагуудын зүгээс хоорондын өр төлбөрөө арилгах асуудлаар хэрхэн ажиллаж байгаа, мөн цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг судалж, шийдвэрлэх зорилготой ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг өр төлбөрийн тооцоо судалгааг хоёр талын төлөөллийг байлцуулан сайтар гаргаж, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6-р сард зохион байгуулагдах  ээлжит хуралдаанд танилцуулахаар ажиллах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар:

Б. Уянгабат - ИТХ-ын төлөөлөгч, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга

Гишүүдээр:

Д.Оюунбилэг - ИТХ-ын төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүн

Ж.Ганболд - ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжил, цахим бодлогын хорооны гишүүн

Г.Ганбаатар - ИТХ-ын төлөөлөгч, "Булган Мээж" ОНӨХХК-ий Захирал

Д.Мэндсайхан - ИТХ-ын төлөөлөгч, АОЭХ-ны Тэргүүн

Н.Баасанжаргал - ИТХ-ын төлөөлөгч, "Булган Мээж" ОНӨХХК-ий ТУЗ-ийн гишүүн

Г.Ганжаргал - "Булган Мээж" ОНӨХХК-ий Хуулийн зөвлөх

А.Даваасүрэн - "Булган Мээж" ОНӨХХК-ий Ерөнхий Нягтлан бодогч

Нарийн бичгийн даргаар:

Б.Оюунболд - ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%