Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГХУСАЗСЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

2023-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар  өнөөдөр /2023.05.23/ Дархан-Уул  аймгийн  Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх   ажлыг  зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах үүрэг бүхий дэд зөвлөлүүдийг байгууллаа.

Үүнд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлүүдийг байгуулж, бүрэлдэхүүн болон  ажиллах журмыг баталлаа.

Дэд зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан салбар зөвлөлийн хуралдаанаар батлуулах, түүний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах юм.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%