Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХУРЛААС ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

2023-01-09

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Үзүүлж буй үйлчилгээ

Бүрдүүлэх баримт бичиг

Мөрдөгдөж буй эрх зүйн акт

1

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийдэд зөвшөөрөл олгох, хугацаа сунгах

1.өргөдөл

2.дүрэм

3.санаачлагч иргэдийн хурлын шийдвэр, тэмдэглэл

4.сүм хийд байгуулахаар санал нэгдсэн иргэдийн бүртгэл, гарын үсэг

5.удирдах ахлагч, гишүүдийн анкет

6.БИНХ-ын тогтоол, тэмдэглэл

7.Сумын Засаг даргын санал

8.Сумын ИТХ-ын санал

9.Барилга байгууламж, газрын зөвшөөрөл

10.Гадаадын иргэнтэй бол ГИХ-ын болон Цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт

 

Төр сүм хийдийн харилцааны тухай хууль, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2022 оны 71-р тогтоол

2

Сум, байгууллагын хэмжээнд тэгш ой тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлт

1.хүсэлт

2.сум, байгууллагын товч түүх

3.байгууллага хамт олны ой тэмдэглэх асуудал хэлэлцсэн хурлын шийдвэр, тэмдэглэл

4.ойн хүрээнд хийгдэх бүтээлч ажлын төлөвлөгөө

5.сумын Засаг дарга, ИТХ-ын даргын санал

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2022 оны 37-р тогтоол

3

Орон нутгийн байгууллагыг гавьяат үйлстний нэрэмжит болгох хүсэлт

1.өргөдөл, хүсэлт

2.байгууллага хамт олны хурлын шийдвэр, тэмдэглэл

3.сумын Засаг дарга, ИТХ-ын даргын санал

4.Аймгийн Засаг даргын санал

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2022 оны 38-р тогтоол

 

Шийдвэрлэх журам, хугацаа:аймгийн ИТХ-ын 2022.07.08-ны өдрийн 71-р тогтоолоор баталсан “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам”, аймгийн ИТХ-ын 2022.03.04-ны өдрийн 37-р тогтоолоор баталсан “Сэлэнгэ аймагт сум, байгууллагын хэмжээнд тэгш ой тэмдэглэхэд зөвшөөрөл олгох журам”, аймгийн ИТХ-ын 2022.03.04-ний өдрийн 38-р тогтоолоор баталсан “Орон нутгийн байгууллагыг гавьяат үйлстний нэрэмжит болгоход мөрдөх журам”.

Шийдвэрлэх хугацаа: Хурлын хуралдаан зарлагдсан товоос хамаарна.

Төлбөр хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Дээрх үйлчилгээнүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%