Нэткапитал Санхүүгийн Групп нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнөөдөр Булган аймагт шинэ салбараа нээлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган сумын Засаг даргын орлогч Д.Оюунгэрэл нар оролцож Булган аймгийн иргэдэд зээлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн, ажлын байр нэмэгдүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тус группээс Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч, хэт ягаан туяаны ариутгагч гэрлийг хүлээлгэн өглөө.