Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-05-12
МУЗН болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах, хүчин чадлыг бэхжүүлэх" Red Ready төслийн хүрээнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын УЗХ-той хамтран эмзэг байдал хүчин чадлын үнэлгээ хийх уулзалт 2023 оны 05 дугаар сарын 09-12-ныг хүртэл Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү үнэлгээ хийх уулзалтаар олон нийтийн гамшгийн эмзэг байдал, хүчин чадлыг оролцоонд суурилсан аргачлалыг бодитойгоор тодорхойлох, иргэдийн өөрсдийн хэрэгжүүлэх боломжтой эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргах юм. Тус үнэлгээ хийх ажилд аймгийн УЗХ-ны дарга М.Батсайхан, аймгийн ОБГ-ын мэргэжилтэн Э.Булган болон сайн дурын идэвхтэн гишүүн Уртнасан, Б.Тэрбиш нар оролцлоо.