Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2023 ОНЫ ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

2023-04-17

Уг төсөл нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан "Хоршоог хөгжүүлэх сан"-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. 

Зээл олгох салбар чиглэлийн хувьд: 

1. Хоол, хүнс үйлдвэрлэл

    -  Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

    -  Бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

   -  Хүнсний ногоо, жимс жимсгэний боловсруулалт

   -  Сав баглаа боодол үйлдвэрлэл  

2. Ферм, Мал аж ахуй

  - Фермерийн барилга байгууламж, тоног төхөөрөмж

 - Малын үүлдэр угсааг сайжруулах

  - Малын түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэрлэл

   - Мал эмнэлгийн үйлчилгээ

3. Бусад гэсэн чиглэлээр хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг олгоно. Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 50,0 хүртэл сая төгрөг, иргэнд 30,0 хүртэл сая төгөрг байхаар тогтоолоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%