Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР АЙМГИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

2023-05-11

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль зүйн бодлогын хэрэгжилтийг хангуулах, нутгийн удирдлагын болоод шүүх, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн бодлого, хууль сахиулах байгууллага хариуцсан мэргэжилтэн нар Төв аймгийн Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Төв аймгийн шүүх нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулж байна. Тус Шүүхээс Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж бүтээлч долоон ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Шүүхийн байгууллагын гадна талын фасатыг шинэчлэх, Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт мод тарих, дөрвөн суманд “Нээлттэй шүүх хурал” зохион байгуулах болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хууль, эрх зүйн сургалт нөлөөллийн олон талт арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа аж.

Шүүхийн барилга нь 1978 онд Монгол банкны зориулалтаар баригдаж 2006 онд Шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 16 шүүгч, 36 албан хаагч ажиллаж байна. Шүүхийн байрны өрөө, тасалгааны хүрэлцээ дутмаг зэрэг байдлаас үүдэн баримт, эд хөрөнгийг хадгалах, хамгаалах нөхцөл хүндрэлтэй байдаг. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: Орон нутгийн удирдлагын байгууллагатай хамтран ажиллах хүрээнд эрх зүйн шинэтгэлийн ажлыг орон нутагт эрчимжүүлэхэд хамтын ажиллагаагаа уялдуулах, иргэдэд бүх нийтийн эрх зүйн боловсрол олгох ажилд ахиц гаргах, хууль зүйн салбарт ажиллаж буй хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллуулах чиглэлээр нийгмийн баталгааг хангах, хямд өртөг бүхий орон сууц, түрээсний хөтөлбөрт хамруулах, шүүхийн байгууллагын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн орон нутагт ажиллаж буй эрх зүйн мэргэжилтэн, бусад төрийн албан хаагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, мэргэжлийн онцлогоос шалтгаалсан дадлажуулах сургалт, оролцооны ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тогтлоо. Түүнчлэн Шүүхийн тухай хууль өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан шүүхийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, зарим шатны шүүх нь аймаг, нийслэлд төвлөрч ажиллахаар байгаа гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%