Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, иргэдийн хариуцлагатай хэрэглээ, зөв дадал хэвшилд уриалах, байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Каритас Чех Репаблик ОУБ ,“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл, “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран "Эрүүл байгаль-Ухамсарт хэрэглээ" өдөрлөг зохион байгуулж байна.