“Малчдын зөвлөгөөн-2023” арга хэмжээ Тэшиг суманд 100 гаруй малчин эрэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх тэргүүтэй сумын удирдлагууд оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Мөн мал аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүй, аймгийн мал аж ахуйн бодлого, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх боломж, малчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж байна.