Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ТӨВ АЙМАГ ЭНЭ ОНД 127 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

2023-04-19

Монгол улсын хэмжээнд өрнөж байгаа “Хүнсний хувьсгал”, “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, “Тариалангийн сэргэлт”-ийн хүрээнд аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хаврын тариалалтын өмнөх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
“Хаврын тариалалтын зөвлөгөөн”-д газар тариалан бүхий 19 сумын удирдлагууд, агрономичид, 100 гаруй тариаланчид, ХХААХҮЯ, ХААДС, ХААИС, ЦУОСМХүрээлэн, УХЭШХүрээлэн, арилжааны банкууд, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж буй уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар болон хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүд оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчдод зориулан “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, бүс нутгийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлж болох бусад орны сайн жишиг, туршлага, Төв аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.
Зөвлөгөөний хүрээнд:
- Үр тарианы зөвлөлдөх уулзалт
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний зөвлөлдөх уулзалтыг мөн зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%