Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-01-01

Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төв аймгийн Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд зохион байгуулагдлаа.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Тээврийн Цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ариунболд
-Бригадын генерал С.Ганбат
-Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн,
-Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар
-Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал
-Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл
-Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Алтанхуяг
-Аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат
-Аймгийн Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч Д.Үзмээ
-Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх М.Буяннэмэх
-Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат
-Аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Д.Магвансүрэн
-Тагнуулын Ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтсийн дарга, хурандаа М.Жамбалсүрэн
-Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар
-Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр
-Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа С.Мөнхбаяр
-Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Дүнжингарав
-Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Буянжаргал
-Зэвсэгт хүчний 344 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хишигсүрэн
Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, цагдаагийн албанд ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхэд болон иргэд оролцсон юм.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн “Туг аялуулж, тангараг давтах тухай” тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаа, Дотоодын цэргийн бүх анги байгууллага, алба хаагчид оролцож байна.
Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл юм.
Ёслолын жагсаалд тус аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаас бүрдсэн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал алхаж, Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын арга хэмжээний үеэр ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучид ая дуу өргөж, мэндчилгээ дэвшүүллээ.
 
                                                                                   АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%