Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-04-14

🇲🇳 ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл юм.

Өнөөдөр /2023.04.14/ Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ дүүргийн төв талбайд зохион байгуулагдлаа.

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-н дарга Т.Отгонболд, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбилэг, Цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Ю.Загдрагчаа, Цэргийн штабын дарга, хурандаа З.Майдар, 0252-р тусгай ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, ШШГЕГ 427-р нээлттэй хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан , Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Батжаргал, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгальмаа нар оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%