Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-03-29
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл болон Улаан загалмайн анхан шатны хорооны ажлыг эрчимжүүлэх талаар мөн цаг үеийн бусад ажлаар сургалт мэдээлэл хийлээ. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ 2023 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөтэй сумын ажлаа уялдуулах, иргэдийн дунд нөлөөллийн ажлыг зохион байгуулах, сум бүрт арга хэмжээг сумдад зохион байгуулахад бэлтгэл ажил ханган ажиллах, улаан загалмайн анхан шатны гишүүн дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.