Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2023.03.13/

2023-03-13

          Өнөөдөр /2023.03.13/ Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарыг дэмжих бодлого, төрийн үйлчилгээг танилцуулах зорилгоор 7, 8, 9, 20 дугаар хороодын иргэдийн дунд ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

         Тус уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, Төлөөлөгч, Хурлын хорооны гишүүн Ч.Мягмарсүрэн, Д.Уянга, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн Ерөнхий менежер О.Батбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн П.Ганцэцэг, Д.Хишигжаргал, М.Оюун-Эрдэнэ нар болон 7, 8, 9, 20 дугаар хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.

          Уулзалтад оролцсон хэлтэс, албадаас үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох мэдээллийг өгч оролцогчдоос асуусан асуултад хариуллаа.

           Энэхүү уулзалт нь хуваарийн дагуу маргааш буюу 2023.03.14-ний өдрийн Мягмар гарагт 10, 11, 12, 21-р хорооны иргэдийн дунд зохион байгуулна.

Иргэд та бүхэн доорх хуваарийн дагуу уулзалтад идэвхтэй оролцоно уу.

- 10,11-р хорооны иргэд 13:00 цагаас 11-р хорооны Иргэний танхимд

- 12, 21-р хорооны иргэд 15:00 цагаас 61-р сургуульд

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%