Сэлэнгэ аймгийн ИТХ
2023-02-07
. Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 02 сарын 07-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Дундговь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцож, 150 гаруй ном хандивласан байна. Мөн тус аяныг С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн хамт олон хамтран зохион байгуулж, шинээр нэвтрүүлж буй “Дуудлагын номын сан”-гийн үйлчилгээг сурталчиллаа. Ном хандивлах аянд идэвхтэй хамрагдсан нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХАМГИЙН САЙХАН ӨГЛӨГ НОМЫН ХАНДИВ.