Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Нутгийн удирдлагын их танхимыг Агданбуугийн Амар сайдын нэрэмжит болголоо

2023-01-26

Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Нутгийн удирдлагын ордны их танхимыг Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтоо сонгогдон ажилласан Агданбуугийн Амарын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Агданбуугийн Амар нь 1886 оны хавар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, Булган аймгийн Бугат сумын нутаг буюу одоогийн Орхон аймаг, Эрдэнэт хотын нутагт төрж, өссөн юм. Тэрээр 1923-1924 онд Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл, сайд, 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх, улс орноо батлах хамгаалах хүчийг зузаатгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байсан ч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн юм. Түүнийг 1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгаж байжээ. 

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2013 онд Эрдэнэт хотын төв Найрамдал талбайг Агданбуугийн Амарын талбай болгон өөрчилж, мөн онд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиргааны байрны урд байрлаж байсан хүрэл хөшөөг Нутгийн удирдлагын ордны өмнө шилжүүлэн залж байсан бол ийнхүү 2023 онд Нутгийн удирдлагын ордны их танхимыг Ерөнхий сайд Агданбуугийн Амарын нэрэмжит болголоо.

Мөн тус хуралдаанд төлөөлөгч Пүрэвжавын Пүрэвлхагвын гаргасан саналын дагуу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгуулах асуудлыг дэмжиж Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлуулах тогтоолыг гарган хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Орхон аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 38109 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 31409 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 6700 орчим буюу 17% нь уг үйлчилгээнээс хасагдсан байгаа тул, Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүүхэд бүрийг тэгш хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжлахаар боллоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%