Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НАЙРАМДАЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ДАРХАН ФОРУМ”-ЫГ БАЙГУУЛЖ БАЙНА

2023-01-25

Дархан-Уул аймагт Монгол Улс-Европын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дархан бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Найрамдал” төсөл 2025 он хүртэл хэрэгжих юм.

Төслийн Зорилт-2-т тусгагдсан иргэдийн оролцоот засаглалын хүрээнд нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн зорилтот бүлгүүд, энтерпренерүүдийн төлөөллийг оролцуулсан “Дархан форум”-ыг өнөөдөр /2023.01.25/ байгуулж байна.

Анхны зөвлөлдөх хурлаар форумын бүтэц, дүрмийг батлах юм.

Форум нь байгаль орчин, эдийн засаг, засаглал, нийгэм гэсэн үндсэн 4 салбар хороотой байхаар дүрэмд тусгагдсан байна.

Салбар хороодоор дамжуулан цаашид иргэдээс гарсан саналд тулгуурлан нийгмийн тулгамдсан асуудлын хүрээнд олон талын байр суурийг илэрхийлэх төлөөллийг оролцуулсан 10 гаруй хэлэлцүүлгийг 2 жилийн хугацаанд зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%