Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ерөнхий хяналтын сонсголыг дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгууллаа.

2022-12-23

Ерөнхий хяналтын сонсголыг дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар тэтгэврийг түдгэлзүүлсэн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах боломж нөхцөлийг судлах, үйл явцын талаар мэдээлэл өгөх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

🇲🇳 Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн УИХ-03/11762 дугаарт албан бичгээр дүүргийн ИТХ-ын даргад хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.9 дэх заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг үндэслэн дүүргийн ИТХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/88 дугаарт захирамжийг баталсан.

Сонсголд Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар тэтгэврийг нь түдгэлзүүлсэн 118 иргэн байгаагаас 83 иргэн оролцлоо.


Мөн уг сонсголд Монгол Улын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Нийслэлийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Р.Өнөржаргал болон нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид, дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Баасанбаяр, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Мэндбаяр нар хүрэлцэн ирж уг асуудлын үйл явцын талаар мэдээлэл өгч оролцогчдын санал хүсэлтийг сонслоо. Сонсголын шинжээчээр Өмгөөлөгч Д.Цолмон дүгнэлт гарган ажиллаа.

Дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Мядаг нийт ахмадуудаа төлөөлөн асуудлыг эерэг талаас нь шийдвэрлэж өгөхийг ажил хариуцсан удирдлагуудад хүссэн юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран тэтгэвэр нь түдгэлзүүлсэн иргэдээс 83 иргэний тэтгэврийг дахин судалж тогтоолгох асуудал дээр судалгаа мэдээллийг нь цуглуулан ажиллаж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Дүүргийн ИТХ-ын ажлын алба нь сонсголын үйл явцын дүрстэй мэдээллийг албан ёсны цахим хуудастаа байршуулж мөн асуудлыг шийдвэрлэх Төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллан гарах шийдвэрүүдийг тухай бүрт иргэддээ нээлттэй мэдээллэн ажиллана.

Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын Ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%