ГЭБОНЗ-ИЙН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 83,3 ХУВЬТАЙГААР ДҮГНЭГДЛЭЭ.
Дүүргийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа.
Тус хурлаар:
1. Багануур дүүргийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ – 2021 үр дүн, зөвлөмж
2. ГЭБОНЗ-ийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт
3. Нийслэлийн ГЭБНЗ-ийн 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан зөвлөмж
4. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг тус тус хэлэлцлээ.
Тайлангийн хуралд ГЭБОНЗ-ийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 85,7 хувийн ирцтэйгээр оролцлоо.