Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ААС 2022 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАВ

2022-12-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр Хуралдаанд /2022.12.02/ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-г танилцуулан, Төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн юм.

Аймгийн  ИТХ нь 2022 оны эхний 12 сарын байдлаар 9, 10, 11, 12, 13 дугаар хуралдаануудыг хуралдуулж 57 асуудлыг хэлэлцүүлэн  53 тогтоол гаргаж,  хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бол аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал нийт 6 удаа хуралдаж, хуралдаанаар оруулах асуудлуудтай урьдчилан танилцаж арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллалаа.

2022 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдний саналыг сонсох, бодлого шийдвэрт тусгах зорилгоор “Төлөөлөгчдийн зөвлөгөөн”-ийг 3 удаа зохион байгуулж, 11 асуудал танилцуулж, мэдээлэлтэй холбогдуулан харьяа хэлтэс, агентлагийн дарга нараас асуулт асууж, санал, зөвлөмжүүдийг өглөө.

Мөн аймгийн ИТХ-ын Хуралдаан, Зөвлөлийн хурал, Төлөөлөгчдийн Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн хороод урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гарган ажиллаж байна.

 ИТХ-ын чадавх нь хурлын Хороодын идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир аливаа бодлогын шинжтэй асуудлуудыг Хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө хороодын хурлаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн саналыг авч байна.

Аймгийн ИТХ-ын “Нутгийн удирдлагын хөгжлийн хороо”, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Ёс зүйн хороо  нийт 28 удаа хуралдаж  өөр өөрсдийн эрхлэх асуудлын хүрээний байгууллага, агентлагийн үйл ажиллагаатай танилцан хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож танилцсан асуудлаараа санал, дүгнэлт гарган ажилласан байна.

Аймгийн ИТХ-аас 2022 оныг  аймгийн ИТХ-ын  Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа иргэддээ тайлагнах чиглэлийг баримталж  ажиллах зорилтыг дэвшүүлэн тавьж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%