Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2022-12-06

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Тэр цаг үеэс Хурлын шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хөгжлийнхөө 30 жилийнхээ босгон дээр иржээ.
Энэхүү түүхт ойн хүндэтгэлийн хуралдааныг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн өвлийн эхэн сарын шинийн 3-ны харагчин хонь өдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны морин цагт эхлүүллээ.
Хурлыг нээж Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлэхдээ Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлж ирсэн өнгөрсөн 30 жилд Төв аймгийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 7 удаагийн бүрэн эрхийн хугацааг ардаа үзэж, 8 удаагийн хуралд давхардсан тоогоор 352 Төлөөлөгчид сонгогдож аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөр өөрийн түүхэн хувь нэмрээ оруулж, тогтоол шийдвэрүүдийг батлан боловсруулж ирснийг бахархан тэмдэглээд, зочид төлөөлөгчдөд баяр хүргэсэн юм.
Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын гишүүд, 8 бүрэн эрхийн хугацааны Төв аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын албанд ажилллаж байсан ахмад ажилтнууд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%