Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-12-06

Төсвийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсөв, санхүүгийн талаар ойлгомжтой мэдээллийг ард иргэдэд өгөх зорилгоор анх удаа төсвийн төслөө иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, төсөвт тусгах иргэдийн санал хүсэлтийг авч, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтарсан олон нийтийн хэлэлцүүлгийг Аймгийн ИТХ-ын “Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо”-ноос санаачлан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
📌“Төв аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын санал” сэдвээр Аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар
📌“Төсвийн төсөл-2023” Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт танилцуулж,
📌“Аймгийн 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт”-ийг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал танилцууллаа.
Нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн 2023 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг төв аймгийн ИТХ-ын tov.khural.mn цахим сайтад байршуулан иргэдээс санал авч байгаа юм.
Иргэдээс төсвийн төсөлтэй холбогдуулан цахимаар болон бичгээр ирүүлсэн санал, асуултыг ангилан танилцуулж, нэгдгэн хурлын хуралдаанд танилцуулахаар “Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо” ажиллаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 13-р хуралдаанаар аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн батлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%