Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2022-11-22

       Иргэний танхимын 2022 оны төлөвлөгөөний дагуу АҮЭХ-той хамтран “Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хамтын гэрээ байгуулах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй бэрхшээл, цаашид анхаарах асуудал” сэдвээр сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт танхимаар 15, цахимаар 17 нийт 32 хүн оролцож, хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. МҮЭХ-ны сургалт мэдээллийн төвийн дарга Наранжаргал хэлэлцүүлэгт цахимаар оролцож хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, дүрэм журмыг тайлбарлаж өгөв.

      Тус хэлэлцүүлэгт АЗДТГ, АҮЭХ, ЛЭОС, АОЭХ, ХЭХДС, НБХ, ХХҮГ, ТЗУХ, ИЗ, ХХААГ, ҮАҮХ зэрэг 12 байгууллагын төлөөлөл оролцож, Хангайн бүсийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөгөөнд хэлэлцэх асуудлаар санал солилцлоо. Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хамтын гэрээг байгуулах үндэслэл, хөдөлмөрийн харилцааг хэрхэн зөв болгох талаар хувийн хэвшлийн эздэд тайлбарлан таниулж тэдний мэдлэгт оюуны хөрөнгө оруулалт хийсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Сумдын Иргэний танхимын ажилтнууд цахимаар хэлэлцүүлэгт хамрагдсан байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь 2022 оны 17 дахь хэлэлцүүлэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%