Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Мал мах 2022” арга хэмжээний хүрээнд Малчдын зөвлөгөөн, уулзалтыг зохион байгууллаа.

2022-11-18

✅ Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс хамтран “Мал мах 2022” арга хэмжээний хүрээнд Малчдын зөвлөгөөн, уулзалтыг зохион байгууллаа.
 
✅ Тус арга хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймаг, Налайх дүүрэг, Баяндэлгэр, Эрдэнэ, Цэнхэрмандал, Мөнгөнморьт, Дэлгэрхаан сумын иргэд малчид, албан хаагчид, хэсгийн төлөөлөгч нар оролцлоо. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд цагдаагийн байгууллага, иргэд хамтын оролцоотойгоор мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх учиртай. Хүйтний улирал эхлэсэн, иргэдийн идэш бэлтгэлийн хугацаатай холбогдуулан малын хулгайн гэмт хэрэг нэмэгддэг.
✅ Цаашид цагдаагийн хэлтсээс хяналтын постод алба хаагчдыг тогтмолжуулан үүрэг гүйцэтгүүлэх, мал мах нядалгааны газар, махны зах, худалдааны төвүүдэд эргүүл хийж хяналт тавин ажиллах юм.Багануур дүүргийн хэмжээнд: 2021 онд малын хулгайн хэрэг 4 бүртгэгдсэн илрүүлэлт 50 хувьтай. 2022 оны 10 сарын байдлаар малын хулгайн гомдол 2 бүртгэгдсэн одоогоор шалгагдаж байна.
✅ Мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгах нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм!
ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%