Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-11-11

         Өнөөдөр /2022.11.11/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит 11 дүгээр хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдлаа.

Тус хуралдаанаар:

  1. “Хамтарсан баг-хариу үйлчилгээ” сургалт зохион байгуулах,
  2. Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн 10 дугаар сарын шагнал урамшуулал,
  3. Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг камержуулах ажил зохион байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

“Хамтарсан баг-хариу үйлчилгээ” сургалт нь хороодын  хамтарсан багт  гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх кейс менежментийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах анхан шатны мэдлэг арга зүйг практикт суурилсан байдлаар олгох давуу талтай.

         Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд амжилттай хэрэгжиж буй “Ногоон бүс” төслийг үргэлжлүүлэн 12 дугаар хороонд хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төслийн зорилго нь теле камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгон, тус бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хотыг бий болгоход оршино.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%