Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2022.11.07/

2022-11-07

         Өнөөдөр /2022.11.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд Төлөөлөгчид дүүргийн “Теле хяналтын нэгдсэн” төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд шаардагдах тулгамдсан асуудлуудыг хүлээн авч, санал солилцлоо.

          Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, Төлөөлөгчид оролцож, ИТХ-ын Төлөөлөгч, Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван тэргүүтэй албан хаагчид үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

           Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон бүс” төслийн хүрээнд 19,7 га газрын 61 цэгт 145 камер шинээр байршуулах, камер суурилуулах ажлыг амжилттай зохион байгуулан одоогоор хэрэгжилтийн шатандаа явж байгаа билээ.

           Теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц, нэг дор 800 ширхэг камерын дэлгэцийг харах хүчин чадалтай, стандартад нийцсэн зориулалтын хана, шал, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэнээрээ онцлог юм.

           Мөн теле хяналтын тоног төхөөрөмжийн стандартыг хангасан 4 мегапиксел бүхий 145 ширхэг камерыг 61 цэгт суурилуулж, теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон цагдаагийн байгууллагаас 24 цагийн байнгын хяналт тавин ажиллаж байна.

            Цаашид камерын төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд 2500 хяналтын камерыг бүрэн ажиллагаатай болгох зорилт тавин ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%