Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

293 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ДҮҮРГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН БОДЛОГО, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-10-03

          Өнөөдөр /2022.10.03/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав, 16-р хорооны Засаг дарга Н.Сэргэлэн нар дүүргийн ИТХ, ЗДТГ-ын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, 2022-2023 оны хичээлийн жилд 293 дугаар цэцэрлэгт хэрэгжиж буй монтессори  хөтөлбөрийн явц,  дүүргийн санхүүжилтээр нийлүүлсэн 47.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт /зөөлөн эдлэл, компьютер-2, зөөврийн компьютер-1, принтер-1, арга зүйн тоглоом, хивс, хивсэнцэр зэрэг/-ын хэрэгжилт, чанарын байдал, хэрэглээ, данс бүртгэлд тусгасан байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

          Тус цэцэрлэгт БШУ-НЫ ЯАМ, БЕГ-аас хөрөнгө оруулалтаар-66.2 сая, дүүрэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар-55.8 сая, ЯХИС-ийн хөрөнгө оруулалтаар-1.8 сая,  дотоод нөөц бололцоогоор-19.1 сая, нийтдээ 142.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ГХУСАЗСЗ-ийн шугамаар барилгын гадна тохижилт, орчны аюулгүй байдлыг хангах камержуулалтын ажил хийгдээд байгаа юм.

          Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨБ-ийн 150 хүүхдийн хүчин чадалтай 293 дугаар цэцэрлэг нь 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн үндсэн үйл ажиллагаагаа эхэлж сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүлээн авсан шинэ цэцэрлэг бөгөөд Согоотын 77-91 дүгээр гудамж буюу нийт 15 гудамжны 2-5 насны 182 хүүхэд хамрагдаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%