Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭХ НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СЭДЭВТ 2 ӨДРИЙН СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-10-26

Монгол улсад хэрэгжиж буй НҮБ-ын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилтээр “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж” сэдэвт 2 өдрийн сургалт Төв аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын их хурлын гишүүн Б.Жаргалмаа, Улсын их хурлын гишүүн Ц.Туваан, ЭМЯамны Эмнэлгийн тусламжийн газрын Анхан, лавлагаа шатлалын хэлтсийн дарга н.Навчаа, болон холбогдох мэргэжилтнүүд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцлоо.
Энэхүү сургалтын онцлог нь онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, нярайн их эмч, нярайн сувилагч, 26 сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, эх баригч нарын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар сайжирч, эх барих, нярайн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
Тус сургалтыг Төв аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Ж.Батжаргалын санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тулгамдаад байгаа эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна.
Аймгийн Эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний өмнөөс Улсын их хурлын гишүүн Ж.Батжаргал болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт баярлаж талархаж байгааг уламжилж байн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%