Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЯН СУМЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-10-26

Баян сумын ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын тамгын газраас 2022 оны 10-р сарын 21-ний өдөр нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Баттөгс, Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, үе үеийн ИТХ-ын дарга нар болон Төлөөлөгчид оролцлоо.
Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдтэйгээ хамтран сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө, тулгарч байгаа асуудлыг үе шаттай шийдвэрлэн ажиллаж байна.
Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Л.Батсуурь, Г.Энхтайван, Т.Шагдар, Ц.Оюунбилэг
Төв аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр Д.Өлзийхишиг, Г.Долгорлхам
Төв аймгийн ИТХ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр А.Ганболд, Х.Нямаахүү, Ж.Долгор
Төв аймгийн Засаг даргын "Хүндэт жуух бичиг"-ээр Д.Нямхүү
Монголын нутгийн өөрөө удирдах байгууллагын "Зөвлөх мэргэжилтэн тэмдэг"-ээр Д.Батзэвгэ, Н.Чулуунжав, С.Жалбацант
Монголын нутгийн удирдлагын Холбооны "Соёмбо тэмдэг"-ээр Ж.Бат-Адъяа
"Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдэг"-ээр Д.Алтангэрэл
"Хүндэт өргөмжлөл"-өөр М.Наранцэцэг, Т.Цогсүрэн нар тус тус шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%