🇲🇳 Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хүүхдийн эрх, Монгол улсын хуулийн хэрэгжилтэд үүрэг хүлээгч талуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хүүхэд хамгааллын цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой "Хамтран ярилцъя" уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уулзалтад ГХУСАЗСЗ-н ажлын алба, ИТХ дахь Хүний хөгжил, цахим бодлогын хорооны гишүүд, Хүүхдийн элч Ц.Цогзолмаа, Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Сургуулиудын захирал, Нийгмийн ажилтнууд, ГБХЗХХ-ийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал солилцож, дүгнэлт гаргалаа.
Дараах шийдвэрүүд гарлаа:
1. Байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийг хуулийн хүрээнд заасан чиг үүргийн дагуу ажиллуулах
2. Боловсролын салбар “Хүүхэд хамгааллын бодлого” хэрэгжүүлэхэд чанарын ахиц гаргах, олон талын оролцоог ханган ажиллах, багш, нийгмийн ажилтан, эцэг эх, хүүхдүүдийг чадавхжуулах
3. Хорооны хамтарсан багуудын урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлж баримтжуулах, судалгаа шинжилгээ, нөлөөллийн ажлаа чанартай хүртээмжтэй
хийх, кейс менежментийн ажлыг чанартай үр дүнтэй хэрэгжүүлэх
4. ГБХЗХХ чиг үүргээ биелүүлж салбарын байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх