Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ЧИНГЭЛТЭЙН ХОГ БАЯЛАГ БОЛНО” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. /2022.09.28/

2022-09-28

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилж, ИТХ-ын Зөвлөлөөс дэмжин баталсан хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах зорилго бүхий “Чингэлтэйн хог баялаг болно” төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.

          Төслийн хүрээнд “Хог биш баялаг” ТББ-тай хамтран “Чингэлтэйн хог баялаг болно” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг 24 хорооны Иргэний танхимаар дамжуулан нийт 35 удаа зохион байгуулахаар төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

           Өнөөдөр /2022.09.28/ дүүргийн 17 дугаар хорооны иргэд “Чингэлтэйн хог баялаг болно” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажилд идэвхтэй хамрагдлаа.

           Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Д.Уянга, Б.Болортунгалаг, ИТХ-ын Төлөөлөгч, 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар нар оролцлоо.

           Энэхүү сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлын хаалтын үйл ажиллагаа маргааш буюу 2022.09.29-ний өдрийн 11:00 цагаас 16 дугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

#Чингэлтэйн_хог_баялаг_болно.

Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%