Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2022.09.27/

2022-09-27

         Өнөөдөр /2022.09.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төсөл”-д санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Т.Найдан, Н.Доржпүрэв, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга, хороодын Засаг дарга нар  оролцож, "Файрфакс" хууль зүйн товчооны хуульч Ц.Амарсанаа журмын төслийн талаар танилцуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцсон Хурлын Төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтсийн дарга, хороодын засаг дарга нараас гарсан саналыг журмын төсөлд тусгах, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

           Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төслийн санал, асуулга үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfhSBlASkhPsPXlCPbG22iKmlvKnFrajOSfynJ-W53tB6NvTw/viewform?fbclid=IwAR2IAmlW4AHfZdtZXIGXXHEBRa3gVxIlnhKFJ2_aicy2CQI9YKI1ylvYub8

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%