Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИРГЭН БҮРИЙГ “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО”-НД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДЛАГА, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАН АЖИЛЛАХ АЙМГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-09-26

Иргэн бүрийг “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо”-нд хамруулах үйл ажиллагаа 2022 оны 05 сарын 01-нээс орон даяар эхэлсэн. Аймгийн хэмжээнд Засаг даргын А/237 дугаар захирамжаар үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангах ажлын хэсэг байгуулан, “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөө” батлан, сумдад үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Ц.Буманбуян, нарийн бичгийн даргаар ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, гишүүдэд холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд нийт 16 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байгаа юм.
Тус ажлын хэсэг 2 дугаар хуралдаанаа зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргалаа. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог АНЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв, 27 сум, өрхийн ЭМТөвүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 20-ны байдлаар 17175 иргэн хамрагдаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%