ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ХУДГААС ХАЛУУН УС ТҮГЭЭДЭГ БОЛЛОО.
Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Сургалтын задгай хэсгийн 1-р худаг, Рашаант хэсгийн 21-р худаг төвлөрсөн халуун, хүйтэн усанд холбогдлоо.
Энэхүү ажлыг Багануур-Ус ААТҮГ, Дэзэрэт ОУБ хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын 2 худгийг төвлөрсөн шугамд холбож, 3 худгийн гадна орчинг эрүүл ахуйн орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх ажлыг гүйцэтгэж, бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өглөө.
Гэрээнд дээрх ажлын материал, тээврийн зардал болох 119,8 сая төгрөгийг Дэзэрэт ОУБ гаргаж, Багануур-Ус ААТҮГ ажиллах хүчний зардлыг дотооддоо зохион байгуулан 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.