Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЧЕЖҮ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2022-09-06

Төв аймгийн ИТХ-ын даргын урилгаар БНСУ-ын бие даасан Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон, албаны төлөөлөгчид төв аймагт 2022 оны 09-р сарын 1-2-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Төв аймгийн ИТХ болон Бүгд найрамдах Солонгос Улсын бие даасан Чежү хотын ИТХ хооронд 2017 оны 07 дугаар сарын 08-нд хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны “санамж бичиг” байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудыг хамтран хөгжүүлэхийн тулд түншлэлийг бий болгох, иргэд хоорондын найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, боловсон хүчний харилцан солилцоог өргөжин хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаар дурдсан юм.

Дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын улмаас улс орнуудын гадаад харилцаа зогсонги байдалд орсон ч цаашид харилцаа хамтын ажиллагаа сэргээх, өргөжүүлэх, санамж бичгийн хүрээнд тодорхой ажлуудыг зорилго болгон хэрэгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго оршлоо.

Албан уулзалтын үеэр Төв аймгийн ИТХ-ын даргын зүгээс хамтран ажиллах хэд хэдэн саналыг уламжилсанаас:

Малын гаралтай түүхий эд боловсруулах /өөх, тос/ үйлдвэр, Чежү хотын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулж малын гаралтай өөх, тос нийлүүлэх ажлыг хамтран зохион байгуулах

Аймгийн төвд Манзушир шашин, соёлын цогцолбор байгуулах төсөлд хамтран ажиллах

Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр байгуулахад хамтран ажиллах

Чежү хотын хүнсний бүтээгдэхүүнийг Төв аймагт импортлох, Төв аймагт үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг Чежү хотод экспортлох талаар хамтран ажиллах буюу бизнес эрхлэгчдийг холбож, дэмжин ажиллах.

Шинэ нисэх буудлаас буусан зочид төлөөлөгчид дамжин өнгөрөх гол газарт Чежү хот, Төв аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв бий болгох

Солонгос улсад 2010 онд байгуулагдсан Дэвшилтэд технологийн хүрээлэнгийн туршлагыг судалж, Төв аймагт Үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах

Төв аймаг, Чежү хотын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, хамтарсан сургалт, зөвлөгөөн, уулзалт хийхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх

Хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтран баталж хэрэгжүүлэх, үр дүнг тооцох

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн үйл ажиллагаанд орчин үеийн дижитал, өндөр технологи ашиглахад хамтран ажиллах зэрэг саналуудыг Солонгос талд уламжиллаа. Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон, төлөөлөгчид хүсэлтийг хүлээн авч, судлан хариу мэдэгдэхээ илэрхийллээ.

Мөн айлчлалын үеэр зочид төлөөлөгчдөд монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль, ёс заншил, өв уламжлал, эрийн гурван наадамаас үзэж сонирхууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%