Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД 10 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2022-09-06

Төв аймаг төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт иргэдийнхээ ажиллаж, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор сумдад хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.
Тухайлбал 2021, 2022 онд Эрүүл мэндийн салбарт нийт 16,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2,5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь өнөөдөр ашиглалтад хүлээж авч буй Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажил юм.
Энэхүү 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг Ий Би Си ХХК 2020-2022 онд 994,7 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон сумын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 70 гаруй сая тгөрөгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам, Аймгийн Засаг даргаас шийдвэрлэснийг хүлээлгэн өгсөн юм.
Аймгийн хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгуулагуудын чадавхыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах, чиглэлээр сүүлийн 2 жил 9 сумын Эрүүл мэндийн төвд шинэ барилга, өргөтгөл, засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%