Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2022-08-18

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг буюу Угтаалцайдам, Цээл суманд ажиллалаа. Ажлын хэсэг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд баригдаж байгаа газар тариалангийн бүс нутгийн чухал дэд бүтэц болох Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлийн 122.4 км хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа. Мөн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, Цээл сумын "Шинэ залуучууд" ХХК-ийн тариангийн талбайд тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонсов.
Төв аймаг 2022 онд үр тариа 58,764 га, үүнээс улаан буудай 51,425 га, төмс 12,526 га, хүнсний ногоо 1,930 га, тосны ургамал 28,035 га, таримал тэжээл 17,219, жимс жимсгэнэ 906 га нийт 119380 га -д тариалалт хийгээд байна.
Тариаланчдын зүгээс:
1. Ургац хураалтын үеэр ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэж, шатахууны хангалт, үнийг тогтвортой байлгах
2. Зарим аж ахуй нэгжид байгаа өнгөрсөн оны улаан буудайн үлдэгдэл, ХААДС-нд борлуулсан улаан буудайн төлбөрийг яаралтай шийдвэрлэж өгөх
3. Хаврын тариалалтын үеэр төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацааг наашлуулах
4. Төрийн албаны зүгээс тавьж байгаа шаардлага хэт өндөр байгаа учир сумдад ажиллах хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсч байгаад анхаарах
5. Улаан буудайн энэ жилийн үнийг тогтоож, ургац хураалтад нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан тариаланчдад тулгамдаад буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох албан байгууллага болон дээд шатны хүмүүст уламжлан ээлж дараатай шийдвэрлэхээ мэдэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%