Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ШИНЭ АЛХАМ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙР БОЛОН СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА

2022-07-21

Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир болон зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа нар өнөөдөр Шинэ Алхам сургуулийн хичээлийн байр болон сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ алхам сургууль нь Дархан сум 12-р баг,14-р хороололд 2017 оноос хойш Боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Шинэ алхам сургууль нь 600 хүүхдийн багтаамжтай ба одоогоор 45 багш, 331 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль 22 хичээлийн танхим, байгалийн ухааны 7 лаборатортой ба сурагчдын шинжлэх ухаанч чадварыг хөгжүүлэх тоног төхөөрөмж,хэрэглэгдэхүүнийг бүрдүүлж өгсөн байна. Мөн сурагчдын бие бялдар, авьяасыг дэмжин хөгжүүлэх зорилгоор сургуулийн хэмжээнд 8 төрлийн дугуйлан /сагсан бөмбөг, гар бөмбөг, төгөлдөр хуур, бишгүүр шатар,гар зураг, ширээний теннис/ хичээллүүлж байгаа ба багш ажилчдын хувцас солих локеруудыг байршуулж өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%