Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЛТАНБУЛАГ СУМ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-07-01

Монгол улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Алтанбулаг сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулсан билээ. Тэгвэл өнөөдөр сүүлийн 3 жил үйл ажиллагаагаараа аймагтай тэргүүлсэн “Аймгийн хошой Тэргүүний сум”, 2020 оны “Төвийн бүсийн шилдэг сум”-аар шалгарсан амжилтуудаа бататган төвийн бүсийн “Монгол улсын Тэргүүний сум”-аар шалгарсан Алтанбулаг сумын шагналыг гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма тэргүүтэй аймгийн удирдлагууд, ЗГХЭГ-ын Орон нутгийн бодлого захицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, Төв аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Батболд, Хуурай замын цэргийн командлагч, Хошууч генерал Б.Амгаланбаатар, Алтанбулаг сумын нутгийн зөвлөл, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, малчид, үйлдвэрлэгчид, иргэд оролцсон юм.

Алтанбулаг сум нь 2017-2021 онуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр төвлөрсөн халаалтад холбогдож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.7 км хатуу хучилттай авто зам, спорт заал, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэнээс гадна аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээр орон нутагт шаардлагатай олон бүтээн байгуулалтуудын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Газарзүйн байршлын хувьд төвийн бүсийн төвдөө, томоохон зах зээл, дэд бүтцийн зангилаа бүс нутагт байрладаг бөгөөд УИХ болон Засгийн газрын шийдвэрээр Шинэ Зуунмод хот, Богдхаан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, тээвэр ложистикийн төвийг хөгжүүлэх зэрэг бүс нутагт хэрэгжих үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудын зарим хэсэг нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хийгдэх юм.

Мөн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд хамрагдах 11 сумын нэг, төвлөрсөн халаалтын системд холбогдсон 25 сумын нэг Алтанбулаг сум нь Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хоршоо, кластерыг амжилттай хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн түшиц сум, “Халамжаас хөдөлмөрт шилжсэн анхны сум” гэдгийг онцлох нь зүйтэй.

Дашрамд дурдахад Төв аймаг 8 жилийн дараа ийнхүү хоёр дахь “Улсын тэргүүний сум”-тай болж байгаа нь энэ юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%