Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ИТХ-ын 7-р хуралдаан 90 хувийн ирцтэй хуралдаж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2022-07-31

2022.06.30-ний өдөр Номгон сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 90 хувийн ирцтэй хуралдаж нийт 9 асуудлыг хэлэлцэн баталлаа. 1. Хармагтай багийн 1-р тойрогт явагдсан Нөхөн сонгуулийн үр дүнгээр санал өгсөн сонгогчдын олонхийн санал авсан Гомбодашийн Энхбилэгийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч үнэмлэх энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө. 2. Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна гэж заасны дагуу Нутгийн удирдлагын төлөөллөөр Хурлын дарга Б.Адъяабатыг сонгон томиллоо. 3. Засгийн газрын 2021 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний журмын хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлын хэмжээг 1 сая төгрөг, урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээтэй байхаар тогтоолоо. 4. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн хагас жилийн хэрэгжилтийг 70,2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. 5. 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэн 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 593,986.5 мянган төгрөг болж төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан - Төхөм багийн соёлын төвийн халаалт - Төхөм багт “Алтангийн гол” гүн өрмийн худаг гаргах- - Чинээлэг малчин хөтөлбөрийг хэрэгжүүлэх - Дэрсэнэ-Ус баг “Хонгор хар цавын худаг” нарны ус өргөх төхөөрөмж ангийн ус, Хармагтай баг “Хөтөл ус” ус өргөх төхөөрөмж тавих - Соёлын төвийн гадна талбайн тохижилтын зураг төсөв - Цэцэрлэгийн гал тогооны халуун тогоо, махны машин авах - Ашиглалтад орох орон сууцанд хогийн сав нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэмж тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 6. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлэдхүүнийг багийн ЗД нар, албан байгууллагын дарга, эрхлэгчид, хэсгийн төлөөлөгч, цагдааг оролцуулан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа. 7. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг хоёр жил тутамд шинэчлэн байгуулах журмын дагуу шинэчлэн байгууллаа. 8. Сум хөгжүүлэх сан нь Хоршоог хөгжүүлэх сан болсонтой холбоотой сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, Хяналтын зөвлөлийг тус тус шинээр байгууллаа. Хоршоог хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн даргаар журмын дагуу ЗДТГ-ын дарга Б.Баярсайханыг томиллоо. Хоршоог хөгжүүлэх Хяналтын зөвлөлийн даргаар сумын ИТХ-ын цөөнхийн төлөөллийг сонгох гэсэн журмад заасан заалтын дагуу Хурлын төлөөлөгч Ц.Буяндэлгэрийг томиллоо.

Сумын ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%