“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, вакцинатор сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа. Уг сургалт нь Нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэн, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож, харилцан туршлага хуваалцсанаараа онцлог, үр дүнтэй болсон юм.
Сургалтын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг оролцон, аймгийн хэмжээнд иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эрчимжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө. Мөн сургалтын үеэр Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт “Ковид-19 цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд нийлүүлэгдэж буй 68,2 сая төгрөгийн өртөг бүхий дархлаажуулалтын цэгүүдэд нэн шаардлагатай зөөврийн компьютерийг 27 сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч нарт гардуулан өглөө.